Dark Light
Нийгэм | 2020-12-13

Энэ сарын 19-нд сурагчдийн өвлийн амралт эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЕБС-ийн теле хичээл 12-р сарын 18-ныг хүртэл орж сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна.

Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амрах юм.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу ирэх мягмар гарагаас эхлэн сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн.  Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулжээ. Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16