Dark Light
Нийгэм | 2020-12-13

Засгийн газар: Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  олон нийтэд хандаж мэдээлэл өгч байна. 

Тэрбээр " Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн гуравхан сарын хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурсан. Засгийн газар хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргаж байна. Улсын түүхэнд огт гарч байгаагүй шийдвэр юм. Хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамжийн төлбөрийг төр хариуцна. Ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргаж байна" хэмээн тодотголоо.  

Бүх өрхийн цахилгааны төлбөрийг тэглэж байна. Ус, тогны мөнгийг тэглэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь энэ сарын 01-нээс ирэх долоодугаар сар хүртэл хэрэгжих юм. Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16