Монгол Улсын засгийн газраас өнөөдөр ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулж сэтгүүлчдийн асуултад холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн ипотекийн зээлийн асуудлаар товч мэдээллийг өглөө.
"Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойтойгоор Төв банк нэлээд шийдвэр гаргасан. Тэр дундаа ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монгол банк, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөллүүд холбогдох шийдвэрүүдээ гаргаад ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж байна. Нэг сарын хугацаанд нийтдээ 38,8 мянган иргэний 2.1 их наядын хүсэлт ирсэн. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлүүдийг шийдсэн. Үүнд нэмээд хэлэхэд татгалзсан зээл нэг ч байхгүй, бусад зээлүүд нь судалгаанд байгаа бөгөөд эргээд хариу нь гарна" гэлээ.
АДМИН







Нийгэм






