Dark Light
Нийгэм | 2020-12-13

Х.Бадамсүрэн: Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар Засгийн газар шийдвэр гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хугацаанд тэглэж байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр хариуцахаар шийдвэрлэсэн. Тэгвэл 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн хариуцах талаар тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээлэл өглөө. 

" Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсэн.  Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Зардлаа татах ямар боломж байгааг судална. Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Цар тахлын энэ үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан.  Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдрийн шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16