Dark Light
Нийгэм | 2020-12-13

ТАНИЛЦ: Засгийн газраас гаргасан шийдвэрт хамаарахгүй газруудын жагсаалт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  олон нийтэд хандаж мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Улсын түүхэнд огт гарч байгаагүй шийдвэр юм. Хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамжийн төлбөрийг төр хариуцна. Ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргаж байна" хэмээн тодотголоо.  

Дараах есөн аж ахуйн нэгжээс бусад байгууллагуудын цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар боллоо. 

1. Төсөвт байгууллага

 

2. Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд

 

3. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

 

4. Банк, банк бус  санхүүгийн байгууллага

 

5. Крипто валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч

 

6. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

 

7. Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

 

8. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

 

9. Өнгөт метал, хар төмөрлөг, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүд


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16