Dark Light
Нийгэм | 2020-12-14

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын долоон улаан цагаагчин туулай өдөр

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 08.34:16.59

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын битүүн, Эрхтний тэнгэрт одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутанд мандаж 16 цаг 59 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22