Дархан-Уул аймгийн Онцгой комисс 2020.12.13-ны өдрийн 16:00 цагт хуралдав. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргав.
- 12 дугаар сарын 14-нөөс эхлэн тавилгын үйлдвэрлэл, авто угаалга, барилгын засвар, зурагчин зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээг нэмж ажиллуулахаар боллоо. Ингэснээр хязгаарласан 15 чиглэлээс бусад чиглэлийн ААНБ, иргэд 09:00-20:00 цаг хүртэл хэвийн ажиллана. Тус байгууллагууд цэвэрлэгээ үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллана.

- Гурван сумдын хөдөлгөөнийг 12 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд нээхгүй. Одоо ажиллаж буй хяналтын 29 пост хэвээр ажиллана.
- Хотын доторх авто замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хэвийн явуулахаар боллоо.
- Уул уурхайн ажилчдын ээлж солих тухай ААН-үүдийн хүсэлтийг судалж PCR шинжилгээнд хамруулах зэргээр зохион байгуулалт хийхийг аймгийн БОАЖГазарт, тус ажилчдыг хотоос болон бусад аймгаас татах авах, Дарханаас явах асуудлыг ААН-үүдтэй холбогдож зорчуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Авто тээврийн төвд тус тус чиглэл болгов.

-2020 оны 12 дугаар сарын 18 хүртэл Улаанбаатар хотоос ирэх орон нутгийн иргэдийг хүлээн авах, бүртгэх, хяналт тавих ажилд онцгой анхаарах, зохион байгуулалтаа сайжруулах,
- Дарханаас гарсан болон явсан иргэдийн бүртгэлийг нэгтгэж дата сан үүсгэх, хяналтыг сулруулахгүй байх зэрэг хэд хэдэн чиглэлээр мэргэжлийн албадын дарга нарт үүрэг өглөө.
АДМИН








Нийгэм





