Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн “Цагаан гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т, 12.13-ны өдрийн 08:11 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
АДМИН








Нийгэм





