Dark Light
Нийгэм | 2020-12-14

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно.  

Хэргийг эргэн тодруулбал Нийслэлийн прокурорын газраас 2002 оны  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан”-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Пүрэвбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22