ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.14/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 8574 хүнд PCR шинжилгээ хийлээ. Манай улсад 5 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 912 боллоо. Үүнээс 384 хүн эдгэсэн. 519 хүн эмчлэгдэж байна.
Сэлэнгэ аймагт- 5 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 213 болсон
Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч буюу гэр бүлийн хүмүүс байна. Тусгаарлалтад байсан хүмүүс.
Улаанбаатар хот, Архангай, Говьсүмбэр аймаг, Орхон аймаг, Дорноговь, Дархан-Уул аймагт шинээр халдвар илрээгүй" гэв.
АДМИН








Нийгэм





