Dark Light
Нийгэм | 2020-12-14

Улаанбаатар хотод халдварын тохиолдол шинээр БҮРТГЭГДЭЭГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ХӨЛ ХОРИО-г цуцлан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас зарим зөвлөмжүүдийг өгсөн юм. Үүнд: Иргэд болон өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, гадуур явахдаа амны хаалт, бээлийг байнга хэрэглэх, дархлаагаа үргэлж дэмжих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.

Мөн "Сэлэнгэ аймагт өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч 5 хүнээс (тусгаарлалтад байсан) халдвар илэрсэн.

Харин Улаанбаатар хот болон бусад 5 аймагт шинээр халдвар илрээгүй" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22