Dark Light
Нийгэм | 2020-12-14

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Ахлах албан тушаалтны хурал энэ сарын 11-нд цахимаар болов.

Энэхүү цахим хуралд АХАИББХ-ын гишүүн 27 улсын ахлах албан тушаалтнууд буюу Гадаад хэргийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын захирал нар оролцож, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон АХАИББХ-ын нарийн бичгийн дарга нарын газрын төсвийг батлалаа.

Хуралдааны үеэр АХАИББХ-ын даргалагч Бүгд Найрамдах Казахстан Улс АХАИББХ-ын сан, зөвлөл байгуулах санаачилгаа танилцуулсан бөгөөд гишүүн орнуудын саналыг тусгаж дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон байна.

Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа оролцов.

АХАИББХ нь Азид энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой олон улсын хурал бөгөөд эдүгээ 27 гишүүн, 13 ажиглагч гишүүнтэй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22