Солонгосын онц ноцтой гэмт хэрэгтэн Чу Дү Сүн 12 жилийн ялаа эдэлж дуусган шоронгоос гарч байна.
Тэрээр 2008 онд Гёнги аймаг Ансан хотын нэгэн дүүргийн сүмийн 00 дотор 8 настай охиныг зэрлэгээр хүчиндэж дотор эрхтнүүдийг нь хүнд гэмтээж гэдэс нь цуварч гарсныг нь шалны модоор буцаж чихээд хаяад зугтсан хэрэгтэн юм.

Азаар охин амьд гарсан ч ялгаруулах эрхтнүүдийнхээ 80%-ийг алдаж насан туршийн гуурстай амьдарч байгаа юм. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтуу байсан юу ч санахгүй байна гэсэн бөгөөд түүнийг өндөр настай хэмээн үзэж 12-хон жилийн ял оноосон байна.
Түүнийг эрх чөлөөтэй болохыг Солонгос улсын иргэд маш их эсэргүүцэж 2017 онд төрийн ордны хэлэлцүүлэг сайтад 620 мянга гаруй хүний гарын үсэг цугларч байсан юм.
Хэрэгтэн Чу Дү Сүн суллагдснаас хойш 7 жил хөлөндөө цахилгаан бугуйвчтай байсан аж. Мөн шоронгоос гараад хуучин амьдарч байсан газраа амьдрах учраас хохирогч охин гэр бүлийнхээ хамт нүүхээр болсон байна.
Гэмт хэрэгтнийг суллагдахаас өмнө гэрийн ойрх 1км зайд хаа сайгүй хяналтын камер суулгаж, хянагчийн байр хүртэл байршуулсан бөгөөд 24 цагийн турш түүний хөдөлгөөн бүрийг хянах ажээ. Дашрамд дурьдахад, энэхүү аймшигт хэргээс сэдэвлэн 2013 онд Хүсэл Найдвар (소원) хэмээх киног гаргаж байв.

АДМИН








Нийгэм





