Dark Light
Нийгэм | 2020-12-14

А.Амаржаргал: Гэр хороололд тог цахилгааны ачаалал давамгай өссөн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урд шөнөөс эхлэн цахилгаан түгээх станцуудад гарсан гэмтлийн талаар УБЦТС ХК-иас тодруулжээ.

Энэ талаар УБЦТС ХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга А.Амаржаргал "Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар 766 квт.ц-ны ачаалал авсан байна. Гэр хороололд давамгай ачаалал өссөн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18%-аар өссөн. Ачааллын улмаас 1-2 цагийн турш тоггүй болсон. Бид яаралтай арга хэмжээг авсан. Тог цахилгааны ачааллыг Улаанбаатар хотын чиглэлээр авч үзвэл:

-Нисэх, Яармагийн чиглэлд 54%

-Зуслангийн чиглэлд 31%

-Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21%

-Улаанхуаран, Амгалан чиглэлд 19%

-Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16%

-Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9%-ийн хувиар өссөн.

Өчигдөр шуурхай хуралдаан хийж, хүн хүчээ нэмэх, 24 цагаар ажилладаг бригадуудаа нэмэх, шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжийг хангах, гарах эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. " гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00