Орхон аймагт 12-р сарын 10-аас хойш нийт 3295 иргэнд түргэвчилсэн болон PCR-ын шинжилгээ хийж бүгд сөрөг гарлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд сүүлийн долоо хоног халдвар нэмж бүртгэгдээгүй.
Одоогийн байдлаар 33548 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд нийт хүн амын 32 хувийг эзэлж байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн дийлэнх хувийг бусад орон нутагт зорчих иргэд болон худалдаа үйлчилгээний байгууллага ажиллаж эхлэхтэй холбоотойгоор тэдгээр байгууллагын ажилчид, гэрийн болон ажиглалтын байранд байгаа ойрын болон дам хавьтлууд эзэлжээ.
Батлагдсан 25 тохиолдлоос эдгэрсэн 10, одоо эмчлэгдэж байгаа 15 иргэн байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэсэн мэдээлэлтэй байна.
Тусгаарлан ажиглах байранд 13 иргэн байна. Түүнчлэн Орхон аймагт батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтал болох хоёр иргэн тусгаарлалтад буюу халдвартын тасагт байгаа юм.
Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд болон багш нар, Архангай аймгаас ирсэн 98 иргэний гэрийн тусгаарлалтын хугацаа дуусч одоо гэрийн ажиглалтад 3621 иргэн байгаа юм. Эдгээр иргэдийн 3000 гаруй нь Улаанбаатар болон Дархан Уул аймгаас ирсэн иргэд ажээ.
АДМИН








Нийгэм





