Dark Light
Нийгэм | 2020-12-14

Багш нарын тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох санал гаргав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн 18 сум, аймгийн төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар нийт 25 цэгээс холбогдож, сум бүр саналаа нэгтгэн 5-10 минутад танилцуулжээ. Говь-Алтай аймгийн багш нарын нэгдсэн саналд багш, ажилтны нийгмийн баталгаанд анхаарч, тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгохыг дурдсан байв. Мөн хөдөө, орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад ажилладаг багш нарт 3 жил тутам тэтгэмж олгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг томилохдоо тухайн хамт олны саналд үндэслэх хэрэгтэйг онцлов. Түүнчлэн хоёр жил тутамд багш нарыг туршлага судлуулах зардлыг төсөвт тусгах саналыг хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22