Аймаг орон нутгийн зүгээс эдийн засгаа бэхжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээгээ сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бодлогын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд
1. Шахмал түлшний үйлдвэр байгуулах – Хулангийн шанд, Хотгор дэрс, Аман ус зэрэг ордуудын коксжих нүүрсээ түшиглэн шахмал түлш үйлдвэрлэн улмаар утаагүй аймаг болно.
2. Шаргалжуутын төсөл – Рашаан усаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн рашаан ус орчмыг орчин үеийн шийдлээр тохижуулж, хамгаалж түүгээрээ дамжуулан орон нутгийн орлогоо нэмэгдүүлнэ.
3. 60 га талбайд өвс тэжээл тариалах - Бусад аймаг сумдаас өвс ногоогоо жилийн жилд бид татаж авдаг. Тээврийн зардалд явж буй тэр их хэмжээний мөнгөө хэмнэх, орон нутагтаа үлдээх зайлшгүй шаардлага байна. Иймээс өөрийн хөрсөн дээр өөрсдийн гараар өвс тэжээл тариална.
4. Ингэний сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон нийтэд хүргэх маркетинг, менежментийг боловсруулна. Улмаар үүнийгээ үнэд хүргэн байнгын хэрэглэгчтэй болгох, эрэлт, нийлүүлэлттэй бүтээгдэхүүн болгох гэсэн тус тусын зорилго бүхий үр дүнгээ ард иргэдэд өгөхүйц томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхдээ бид орон нутгийн чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчнүүдээ ашиглах бөгөөд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л боломж нөхцлөөр нь хангаж өгнө гэх зорилтыг тавиад байгаа гэдгийг тус аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан хэлжээ.
АДМИН








Нийгэм





