Dark Light
Нийгэм | 2020-12-14

АН-ын Их хурал энэ сарын 18, 19-нд цахимаар болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан Намын аравдугаар Их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд цахимаар болно гэдгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан хэллээ.

АН-ын X Их хурал арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болохоор товлогдсон байсан ч коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор хойшилсон.

Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаа хэдий ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хурлаа цахимаар явуулахаар болжээ.

Энэ удаагийн хурлаар намын даргаа сонгохоос гадна намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22