Dark Light
Нийгэм | 2020-12-14

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 градус хүйтэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2020 оны 12 дугаар сарын 14-ний 20 цагаас 12 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 39-44 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 18-23 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00