Dark Light
Нийгэм | 2020-12-14

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 08.35:17.00

Барилдлага: Үхэх 

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Гар одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22