Өнөөдрөөс эхлэн Нийгмийн даатгалын хэлтэс, нэгжүүд хэвийн ажлын горимд шилжин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НДЕГ-аас ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр авагч нарыг дараалал үүсгэлгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэх, аль болох цахим үйлчилгээг сонгохыг хүслээ.
Цахимаар авах боломжтой үйлчилгээ:
Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хүсэлт, баримт бичгээ шуудангаар болон цахимаар илгээх
Сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах
Шимтгэлээ цахимаар төлөх, хянах
Нийгмийн даатгал аппликейшнээр орлого зарлагаа хянах
Ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын лавлагаа тодорхойлолтоо цахимаар авах
Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа цахимаар илгээх
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цахимаар тогтоолгох
Тэтгэврийн өөрчлөлтөө цахимаар хийлгэх
Зөвлөгөө мэдээлэл утсаар болон цахимаар авах
АДМИН








Нийгэм





