Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Халдвар гарсан аймгуудын халдварын голомтыг хумиж авахад ойрхон байна. Сэлэнгэ, Дорноговь аймгуудад халдварын тохиолдол гараагүй 18 хонолоо.
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БЗД-т халдварыг голомт гарсан. Маргааш хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа. Өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа, ийм үед хөл хориог сулруулах нь буруу гэж зарим иргэд шүүмжилж байна. Дан ганц өдөрт илэрч байгаа тохиолдлын тооноос хамаарч хөл хориог сулруулах үгүйг шийддэггүй.
Илэрч буй тохиолдлууд нь 4 том голомтоос улбаатай гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод 603 тохиолдол илэрснээс 54 хувь зөвхөн БЗД-ийн голомтоос гарсан. Одоогийн байдлаар тус голомтоос илэрч буй тохиолдлууд эрс багассан.
Дараагийн том голомт бол Ачтан эмнэлэг. БГД-ийн 5,6-р хороонд амьдардаг тус эмнэлгийн ажилчдаас халдвар илэрсээр байна.
Тэнүүн-Огоо компаний голомтыг хяналтандаа авсан. Мөн Мөнх хада ХХК-ий голомтын ойрын хавьтлуудыг тусгаарласан. Тус голомтоос халдварын тоо 10-аас бага гарч байна. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






