Dark Light
Нийгэм | 2021-01-10

"Pfizer, Moderna, AstraZeneca компанийн вакцинуудыг өнөөдөр МУ-ын эмийн бүртгэлд бүртгэсэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 9 төрлийн вакциныг 41 орны 24 000 сая гаруй хүнд хийсэн байна. ДЭМБ-аас 12 сарын 31-нд Файзер үйлдвэрийн вакциныг түргэвчилсэн байдлаар бүртгэсэн. Манай улсын хувьд дархлаажуулалтын хуультай. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн эсрэг Pfizer, Moderna, AstraZeneca гэсэн гурван гол вакцин үйлдвэрлэгдэн гарсан. Тэгвэл эдгээр гурван үйлдвэрийн вакциныг өнөөдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн.

Вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр манай улсад байдаггүй. Тиймээс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үеэр иргэдээ вакцины бүртгэлийн дэвтэртэй болгоход анхаарч ажиллаж байна. Вакциныг нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад, дараагийн ээлжид халдвар авах өндөр эрсдэлтэй өндөр настнууд, архаг суурь өвчтэй хүмүүсээ дархлаажуулах гэгчлэн үндэсний төлөвлөгөөгөө баталсан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16