УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 2021.01.11-ний 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих бөгөөд нэг дор олноор цугларах эрсдэлтэй 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй гэсэн захирамжийг Нийслэлийн онцгой комиссоос гаргаад байна.
Хотын доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энгийн горимоор, хот хоорондын чиглэлд гарах хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээр байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
АДМИН








Нийгэм






