Dark Light
Нийгэм | 2021-01-11

Сураггүй алга болсон 50 настай малчиныг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Бураагийн эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/-т Малчин П нь нэгдүгээр сарын 10-ны өдрийн 19:00 цагт гэрлүүгээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нэгдүгээр сарын 10-ны өдрийн 20:30 цагаас эхлэн малчин О-н туслах малчин П /50 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунтуруун сумаас зүүн хойд зүгт 35 км-т “Систем” гэдэг газраас 01.11-ний өдрийн 02:55 цагт эсэн мэнд олж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00