ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Манай улсад 13 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1442 боллоо. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлэгдэж байгаа юм.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн байна “ хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мэдээллийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Агааржуулалтыг сайтар хийх хэрэгтэй. Иргэд хоёр цаг тутамд агаарын сэлгэлт хийх хэрэгтэй. Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй байна. Гараа тогтмол хийх, амны хаалтаа тогтмол зүүх, дархлаагаа сайтар дэмжих, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Япон улсад хэрэгжүүлэлж буй 3 арга бий. Одоогийн байдлаар өндөр үр дүнтэй байна.
1. Битүү орчинд 10-15 минутаас дээш байж болохгүй
2. Амны хаалт зүүгээгүй 2 хүн 15 минутаас дээш хугацаагаар ярихгүй байх
3. Бусадтай хэт ойроос харьцахгүй байх зэрэг байна" гэлээ.
Мөн алсын зайнаас бие биетэйгээ харьцаж, шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй байгааг онцоллоо.
АДМИН








Нийгэм






