ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа
-Сонгдо эмнэлэгт гарсан халдварын нөхцөл байдал ямар байна вэ? гэх сэтгүүлчийн асуултанд
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлгийн бүх ажилтныг 1-р сарын 9-ний өдөр шинжилгээнд хамруулсан. 105 ажилтнаас шинжилгээ авч, 22 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлах байранд тусгаарласан. 65 хүнийг хоёрдогч хавьтал гэж үзэж гэрийн ажиглалтад тусгаарласан. Хоёрдогч хавьтлуудаас коронавирус илрээгүй. Эмнэлгийн байранд ариутгал халдваргүйтгэл хийхэд, үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлсэн" гэлээ.
АДМИН








Нийгэм






