IV цахилгаан станцын өргөтгөл дуусаж, 89 МВт-аар хүчин чадлаа нэмлээ. Өргөтгөлийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар оролцлоо.
Нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Импортоор авдаг цахилгааны эрчим хүч 89 МВт-аар багаслаа. Төлбөр тооцоо буурна гэж ойлгож болно. ОХУ-аас 250 МВт цахилгааны эрчим хүчийг импортолдог байсан.
Оюу-Толгой компани 100 хувийн импортийн эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол улс нийт хэрэглээний 20 хувь орчимыг импортоор авдаг. Үүний 80 хувийг тус компани ашигладаг. Таван толгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар Оюу-Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо бүрэн хангана" гэв.
АДМИН








Нийгэм






