Dark Light
Нийгэм | 2021-01-11

Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа.

Хуралдааны эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  сонсов.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг тодруулж, үүрэг чиглэл өгсөн юм. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэл хотод тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж, коронавирусний халдвараас сэргийлэхийг бүх  түвшиндээ сайтар зохион байгуулахыг үүрэг  болголоо.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16