Өчигдрийн 17:00 цагаас өнөөдрийн /2020.01.11/ 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 761 тээврийн хэрэгслээр 1308 зорчигч хот руу нэвтэрч, 666 тээврийн хэрэгслээр 1138 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэжээ. Нийслэлийн хотын хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 273 цэгт 597 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
АДМИН








Нийгэм






