Dark Light
Нийгэм | 2021-02-20

Хөвсгөлд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан нэг иргэн болон хавьтлуудын PCR сөрөг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.

Тухайн иргэдийн талаар Хөвсгөл аймгийн Шуурхай штаб "Нэгдүгээр сарын 17-нд 12:30 цагийн орчимд Улаанбаатар хотоос хоёр автомашинтай 10 иргэн  ирсэн. Эдгээр иргэний шинжилгээний бичгийг шалгахад нэг иргэний PCR шинжилгээний хугацаа нь дууссан байсан. Тиймээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул хамт явсан хүмүүсээс мөн шинжилгээ авахад сөрөг гарсан.

Эерэг гарсан нэг иргэнийг эмнэлэгт, бусад 9 иргэнийг зочид буудалд тусгаарласан байгаа.

Энэ 10 иргэн Улаанбаатар хот руу буяны ажлаар яваад ирсэн байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22