Сүхбаатарын талбай дээр иргэд, эмнэлгийн ажилчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийж байна. Жагсаалд оролцож буй иргэдийн ихэнх нь эмнэлгийн ажилчид байгаа юм.

Энэ үеэр загвар өмсөгч, шүдний эмч Б.Бадамцэцэг "Эрүүл мэндийн салбарт гэрэл ассан. Анхны мэргэжлийн хүн энэ салбарын сайдаар ажиллаж эхэлж байна. Бид өөрсдийн саналаар ирсэн, хэний ч захиалга биш! Таны төлөө, ирээдүйн хүүхдийн тань төлөө бид байр сууриа илэрхийлж байна. Д.Сарангэрэл огцролдоо, та юу хийсэн юм бэ! Хэдхэн хүний алдаанаас болж ажлаа хийж яваа хүнийг харлуулж болохгүй" гэлээ.
АДМИН








Нийгэм



