Dark Light
Нийгэм | 2021-01-30

Аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  Манай аймагт коронавируст /ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо. Иргэд зайлшгүй шаардлагаар  орон нутагт зорчих  тохиолдолд сум,  аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтрэх болсныг анхаарна уу.
        Жич: Хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулаад аймаг, сумын доторх хөдөлгөөн,  худалдаа,  үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор явагдана.

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22