Dark Light
Нийгэм | 2021-02-07

Элизабит хотхоны 214 дүгээр байр, Аман хуур хотхоны 33в байранд хөл хорио тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

❗Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 26 дугаар хороо Элизабит хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орц, 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33в байрны 1 дүгээр орцонд тус тус сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус байрны иргэдийг шинжилгээнд хамруулах, хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж ажиллаж байна.

❗Тусгаарлалтад орсон иргэд, 

✅Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883

✅Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366

✅Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Та бүхэн тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

 

Сайхан цагийн төлөө хамтдаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22