Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр авьяаслаг тамирчин зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдрийн 15:00 цагт БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэх дуудлага ЦЕГ болон Эрүүл мэндийн байгууллага-т иржээ. Дуудлагын дагуу ЦЕГ-ын алба хаагчид хэргийн газарт очиж ажилласан байна.
Хэргийн газарт 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан бол 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. БЗД-ийн Цагдаагийн байгууллагын ажилчид хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа яг одоо явагдаж байгаа аж.
Цахим хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, ташаа мэдээлэл явагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад буруу, ташаа мэдээлэл олон нийтэд мэдээллэхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.
АДМИН






Нийгэм




