Dark Light
Нийгэм | 2021-02-10

Л.Оюун-эрдэнэ: Залуучуудыг тогтвортой орлоготой болгох нь бидний гол зорилго

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ танилцуулж байна.

Тэрээр: "14 хоногийн хугацаанд эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг бэлтгэж дууслаа. Энэ төлөвлөгөө хүн бүхэнд таалагдахгүй. Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд томоохон төслүүдээ яаран эхлүүлэх болно. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх гурван жилийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд Монголбанктай хамтран ажиллах болно. Нэгдүгээр сарын 29-нд бид дөрвөн том зорилго дэвшүүлсэн.

-Цогц төлөвлөгөө боловсруулах

-Эдийн засгаа сэргээх

-Дундаж давхаргыг бүрдүүлэх

-Шударга ёсыг бэхжүүлэх зорилго дэвшүүлсэн юм. Эдгээрт хүрэхийн тулд чихэр мэт амттай биш боловч давс мэт шорвог шийдвэр гаргахын төлөө ажиллана. Засгийн газар өнөөдөр эхний хоёр зорилтдоо хүрэх төлөвлөгөөг танилцуулах гэж байна. Ажлын байрыг хамгаалахын тулд ажиллана. Царцсан эдийн засагтаа дэм үзүүлэх нь энэ хөтөлбөрийн гол амин сүнс юм. Ингэж л бид ажлын байраа хадгалж үлдэнэ. Бид томоохон төслүүдээ яаравчилна. Хувийн хэвшлийн санал санаачилгыг Засгийн газар дэмжин ажиллана. Манай улсын нийт хүн амын 70 хувийг залуучууд бүрдүүлж байна. Тэднийг тогтвортой орлоготой болгох нь бидний гол зорилго юм. Хөтөлбөр 2024 он хүртэл үргэлжилнэ" гэлээ.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22