Өнөөдөр /2021-02-10/ Баянхошууны Жанцангийн уулзварт 13-н машин ар араасаа мөргөлдсөн ноцтой осол гарсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрээр:"Тээврийн Цагдаагийн Хэлтэсийн жижүүрийн утсанд 12:26-д дуудлага ирсэн. одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Тухайн осол бол Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанцангийн уулзвар гэх газар болсон. Уг осолд нийт 13-н машин холбогдсон. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас хяналт шалгалтын ажиллагааг хийж байна. Ослын шалтгааныг тодорхой хэлэх боломжгүй байна. Урдчилсан байдлаас ослын улмаас хоёр жолооч, нэг зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Нийт иргэд маань замийн хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлах. зам орчныхоо нөхцхл байдалд тохируулж хурдаа тааруулах шаардлагатай байна "гэлээ.
АДМИН







Нийгэм




