Dark Light
Нийгэм | 2021-02-10

Л.Оюун-эрдэнэ: Энэ онд 1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөрт зарцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ танилцуулж байна.

"Цар тахал бидэнд амьдралын цоо шинэ хэв маягийг тулгаж байна. Иймд шинэ хамтын ажиллагаа, шинэ хандлагаар ажиллах нь зөв. УИХ, Монгол банктай бид цаашдаа нягт хамтран ажиллана. Өмнөх засгийн газар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон өсгөсөн. Энэ нь оновчтой шийдвэр байсныг судалгаа батлан харуулсан.

Засгийн газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтыг эхлүүлнэ. Энэ төлөвлөгөөнд иргэдтэй, ААН-үүдтэй  хамтран ажиллаж, эрүүл, цоо шинэ хэв маягт шилжин орно. Үхэр жил эзэндээ ээлтэй гэдэг. Би одоо төлөвлөгөөгөө товч танилцуулна. Дараа нь салбарын сайд нар дэлгэрэнгүй танилцуулна гэв. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг боловсруулахдаа МИК, эрдэмтэд, эдийн засагчдын зөвлөл, их дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд, дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцсон.

ГХЯ бусад улсуудын сайн туршлагыг судлахад ихээхэн цаг гаргасан гэдгийг хэлэх нь зөв. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 100 сая хүн халдвар аваад байна.  Австрали, Шинэ Зеланд улсууд халдварын эсрэг хамгийн сайн тэмцэж байна. Энэ онд 1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөрт  Засгийн газраас зарцуулна. Энэ нь манай төсвийн багагүй хувийг  эзэлж байна. Манай эдийн засаг 6 хувиар агшаад байна. Эдийн засгаа эсвэл эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, чухалчлаагүй. Аль алийг нь тэнцвэртэйгээр авч явахыг зорилоо. Маргаашаас эхлэх хөл хорио амжилтад хүрвэл бид цаашид дахин хөл хорио тогтоох шаардлага гарахгүй. Иймд иргэд хамтран, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахад хамтран ажиллах нь чухал нөлөөтэй" гэлээ.

      

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22