Dark Light
Нийгэм | 2021-02-10

10 их наядын цогц төлөвлөгөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол банк болон холбогдох байгууллагуудтай сүүлийн 14 хоногийн хугацаанд статистик тоо баримт, судалгаанд үндэслэн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтаар эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсрууллаа.

Тус төлөвлөгөө нь 2024 он хүртэл ирэх 3 жилд нийтдээ 10 их наяд төгрөгийг зарцуулан эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхэд зарцуулах юм.

Бид салбар бүрт хэмнэлтийн горимд шилжин хэрэггүй зардлаасаа татгалзаж, ХАЛАМЖААС БҮТЭЭМЖ рүү шилжих шинэ цагийн шинэ амьдралын хэмнэлд шилжих цаг ирлээ.

Зарцуулж буй нэг төгрөг бүрийг эргүүлж орлого болгох механизмыг бий болгохын төлөө мега төслүүдийг урагш алхуулж ААН-үүдийг сэргээх алхмыг авах чиглэлийг тус хөтөлбөрт тусгасан.

Иргэн бүр, ААН бүр, Төрийн албан хаагч бүр

 - Эртэч байж

 - Эрүүл байж

 - Эх оронч байж

 - Эдийн засагч байж эв санаагаа нэгтгэж хамтын хүчээр хүнд үеийг давахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22