Өнөөдөр /02.12/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ-нд ажиллаа.
Тэрбээр "Иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Хөдөлгөөн анх удаа 98 хувьтай зогссон байна. Үндсэндээ 9000 мянга орчим автомашин явж байна. Гэхдээ тэдгээр нь зөвшөөрөгдсөн автомашинууд.
Энэ удаагийн хөл хорио маш онцлогтой. Энэ хугацаанд бид 410 мянган өрхөд шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Бидний тооцоолж байснаас иргэдийн идэвх сайн байна. Энэ сарын 8-10-ны хооронд 62 мянган төрийн албан хаагч шинжилгээнд хамрагдсан.
Хөл хорионы эхний өдөр 48 мянган хүн, хоёр дахь өдөр 35 мянган хүн шинжилгээнд хамрагдсан байна. Төрийн албан хаагчидтай нийлээд одоогийн байдлаар 147 мянган хүнд буюу өрхөд шинжилгээ хийгээд байна. Энэ эрчээрээ явбал хөл хорионы хугацаанд Улаанбаатар хотын бүх өрхийг шинжилгээнд хамруулаад систем рүү оруулах юм.
Одоогийн байдлаар эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хот улаан бүсэд байгаа. Үүнийг шар эсвэл ногоон руу оруулж, энгийн амьдралын горим руу шилжүүлэх зорилттой байна. Өмнө жил манай улсын эдийн засаг 5 орчим хувиар өссөн байсан. Харин өнөөдөр эдийн засаг -6 хувийн агшилттай болсон байна.
Улаанбаатар хотын гол бизнесүүдийг нээхгүй бол ямар ч халамж явуулаад нэмэргүй. Тийм учраас иргэдийн оролцоо чухал юм.
Вакцинжуулалтын асуудлыг оруулж ирэхийн тулд тандалт судалгааг зайлшгүй хийсэн байх шаардлагатай. Халдварын түвшинг тогтоохгүй бол вакцинжуулалтыг хаанаас эхлэх стратеги ДЭМБ гаргаж чадахгүй байна. Хөл хорионы дараа вакцинжуулалтыг эхэлнэ. Үүний дараа томоохон бизнесүүдээ нээнэ. Энэ амжилтад хүрч чадвал бидний зарласан 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх боломжтой.
Эрүүл мэндийн яамнаас сая надад өгсөн мэдээллээр бидний төсөөлж байснаас эерэг үр дүн одоогоор гараад байна. Хэрвээ энэ удаад бид дэглэмээ маш сайн барьж чадвал энэ сүүлийн хорио байж магадгүй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна" гэлээ.
АДМИН







Нийгэм




