Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна.
Тэрээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. Үүнтэй зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг” хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.
АДМИН







Нийгэм




