Dark Light
Нийгэм | 2021-02-12

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР

Үс засуулвал : Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх : 08.02-18.11

Барилдлага : Шид

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй

Суудал : Ус

Аргын тооллын 2 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 2, Чөдөр одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22