Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сум, Сөх-тэй хамтран нэгдсэн хурлыг энэ сарын 4-нд зохион байгуулж өнөөдрөөс эхлэн улаан шоргоолж устгах ажлыг эхлүүлэхээр болсон.
Дархан сумын хэмжээнд 41 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 СӨХ 40 байранд улаан шоргоолж устгах хүсэлт ирүүлжээ.
Дархан сумын 9 дүгээр багийн 4-5 дугаар байранд “Цагаан уул” СӨХ-ноос нэгдсэн журмаар ийнхүү устгалын ажлаа эхлүүллээ.
Хүсэлт ирүүлсэн 20 Сөх өнөөдрөөс эхлэн 19-ны өдрийг хүртэл хортон шавьж устгах зориулалттай хорыг нэгдсэн журмаар цацах юм байна.
Тиймээс иргэд та бүхэн СӨХ-той холбогдон өөрийн байр орц, зоорийн давхар, дээвэрт хороо цацуулж хамтдаа улаан шоргоолжноос салахыг уриалж байна.
Нэг улаан шоргоолжноос 17-20 авгалдай төрдөг бөгөөд 3 сар нийт оршин суугчид хамтдаа хор цацвал бүрэн устах боломжтой юм байна.

АДМИН








Нийгэм







