Dark Light
Нийгэм | 2026-11-14

ӨЧИГДРИЙН БАЙДЛААР 527 ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Тээврийн цагдаагийн албаны Шуурхай зохицуулалтын хэлтэст 2026 оны 11 дүгээр сарын 13 өдөр 527 зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ.

Орон нутгийн замд эд материалын хохиролтой 21 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн аж.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот болон орон нутгийн замд цас орж, зарим худалдааны төвүүдэд "Black Friday" хямдрал эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, хөдөлгөөний дундаж хурд 20–40 хувиар буурсан байна. 

Жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, зам даваа гүвээний халтиргаа гулгааг харгалзан хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрэм баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг албаны зүгээс анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08