Өмнөд Солонгосын кино од Ким Сон А амралтынхаа зургуудыг олон нийтийн сүлжээнд хуваалцаж, усны хувцастай гоолиг бие галбираараа шүтэн бишрэгчдээ гайхширууллаа. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Испанийн Майорка арлын баруун хойд эрэгт орших Сольер тосгонд авахуулсан зураг, бичлэгүүдээ нийтэлжээ.
Нийтэлсэн зургууд дээр Ким Сон А биеийн өнгөтэй үргэлж усны хувцас өмсөн далайн усанд зогсож буйгаар гарчээ. Усны хувцасны өнгөнөөс болоод эхний харцаар нүцгэн эсвэл задгай бикини өмссөн мэт харааны төөрөгдөл төрүүлж байгаа ч бэлхүүсээрээ ороосон нил ягаан өнгийн алчуур нь түүний төрхөд өвөрмөц өнгө нэмсэн байна.

Түүний гуалиг бие, нарийхан бэлхүүс нь энэхүү усны хувцсыг бүр ч зоримог харагдуулж байгааг цахим хэрэглэгчид онцолжээ. Жүжигчин бүсгүй зургийнхаа доор “Цэвдэг хүйтэн ус, даарч байсан ч гоё зураг авахуулахын тулд хүчээр инээмсэглэлээ” хэмээн хошигнон бичсэн байна.
Ким Сон А нь 2012 онд tvN сувгийн алдарт “Reply 1997” олон ангит киногоор урлагийн гараагаа эхэлж байсан бөгөөд түүнээс хойш “Rude Miss Young-Ae Season 13”, “The Producers”, “Alice” зэрэг олон бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Ким Сон А (김선아) өмнө нь Намгён (Namgyeong) гэх тайзны нэрээр ажиллаж байсан) нь 1994 оны 11-р сарын 24-нд төрсөн Өмнөд Солонгосын жүжигчин бөгөөд "Reply 1997", "Rude Miss Young-Ae" цувралын 13-р улирал, "The Producers" зэрэг бүтээлүүдэд туслах дүрүүдээрээ олонд танигдсан юм.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



