УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачлан хэрэгжүүлж буй “Залуучуудаа дэмжье” аяны хүрээнд Уран илтгэл болон Парламентын мэтгэлцээнийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь оюутан, сурагчдын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, бие биенээсээ суралцах боломж олгох зорилготой.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нар оролцсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан оюутан сурагчдаа дэмжих үүднээс уг арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгээ хэлсэн. Уран итгэл, парламентын мэтгэлцээнд нийт 200 гаруй оюутан сурагчид оролцож байгаа бөгөөд
Мэтгэлцээн
1. Дүүргийн хөгжилд төрийн шийдвэрээс илүү иргэдийн оролцоо чухал
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тулд камерын нэгдсэн хяналтаас илүү хөршийн хамтын ажиллагаа чухал гэсэн сэдвийн хүрээнд явагдах бол Уран илтгэлийн тэмцээн
1. Залуусын оролцооны орон зай
2. Монгол бахархал
3. Жинхэнэ удирдагч
4. Тэмүүлэл ба хязгаарлалт сэдвийн хүрээнд
АДМИН








Нийгэм







