Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газарт гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 2021.12.14-ний өдрийн 18:12 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж иргэн Б /4 настай, эрэгтэй/ 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм




