Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Хөгшөө иргэн Э /31 настай, эмэгтэй/ гэрийнхээ нүхэн жорлонд унаж нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг 2021.12.14-ний өдрийн 04:39 цагт Онцгой байдлын алба хаагчид авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:40 цагт очиж 1.8 метрийн гүнтэй нүхэн жорлонд иргэн Э /31 настай, эмэгтэй/ унаж нас барсан байдалтай байсныг 1 цаг 50 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.
АДМИН








Нийгэм






