Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 267 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80+ насны 2 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1970 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2454 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 4583 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 489 хүүхэд, 99 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-920
Хүндэвтэр-1237
Хүнд-255
Маш хүнд-42 хүн байна.

АДМИН








Нийгэм






