Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.
Шүүхээс Н.Түвшинбаярт хувийн баталгаа гаргах /батлан даалт/ таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв. Гэвч хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийн хүсэлтээр яллагдагчийг өчигдрөөс /2021.12.21/ тодорхойгүй хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
АДМИН








Нийгэм






